Ногоон хөгжлийн асуудлаар Азийн эрдэмтэд тав дахь жилдээ Улаанбаатар хотод чуулж байна. 30 гаруй орны шинжлэх ухаан, технологийн академи, нийгэмлэгүүдийн төлөөллүүд энэ жил “Ногоон хөгжилд шинжлэх ухааны салбаруудын гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд хоёр өдөр чуулах юм.
БНСУ 2020 он гэхэд ногоон хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх улс болно хэмээн зорьж байна. Энэ хүрээнд цэцэрлэгийн хүүхдэд олгох хүмүүжлээс эхлээд боловсрол, барилга хот байгуулалт, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл гээд бүх салбартаа ногоон хөгжлийг тэргүүнд тавих чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Үүнд төр засгаас анхаарлаа хандуулж ногоон хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа бүх салбарт хөрөнгө оруулалт хийх, татвараас хөнгөлөх, зээл олгон, дэмжиж байгаагаа чуулганы үеэр онцоллоо.
БНСУ-ын ШУА-ийн эрдэмтэн, профессор Вон Хүн Пак “Манай улс ногоон хөгжлийн бодлогоо 2050 он хүртэл төлөвлөсөн. Энэ хүрээнд Засгийн газраас ногоон хөгжлийн салбарыг онцгойлон анхаарч байгаа. Үүнд эрдэмтдийн хийж байгаа судалгааг дэмжих, хүүхэд багачуудыг багаас нь ногоон хөгжлийн суурь мэдлэгтэй болгон хүмүүжүүлэх зэрэг алхам бүртээ энэ салбарын хөгжлийг тэргүүнд тавьж байна. Ерөнхийдөө манай улсын хувьд ногоон бүхнийг тал бүрээс дэмжиж байна” гэж ярилаа.
Манай улсын хувьд ногоон хөгжлийг дэмжих олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч үүнд байгаль орчноо бохирдуулах, гол горхио ширгээх зэрэг асуудлууд ундарсаар л байна. Нөгөө талаас эко үйлдвэрлэл, аж ахуйн нэгжийг дэмжин татвараас чөлөөлж байгаа. Үүнд байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, байгальд халгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуй нэгжүүдийн 40 гаруй бүтээгдэхүүн багтдаг байна. Дээрх тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш гурван жилийн хугацаанд нийтдээ гурав орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлсэн байна.
Ногоон хөгжлийн асуудлаар хэлэлцэж байгаа энэ чуулганд Монгол, БНСУ, ОХУ, Балба улс, Бангладеш, Иран, Турк зэрэг 10 гаруй улсын 60 орчим эрдэмтэн судлаач оролцож буй юм.
| Азийн эрдэмтэд 5 дахь жилдээ Улаанбаатар хотод чуулж байна | ||
| Үзсэн: 1057 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.