“Apple” компани жил бүрийн есдүгээр сард шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг уламжлалтай. Тэрбээр iPhone брэндийн гар утсаа өнөөдөр Монголын цагаар шөнийн 02:00 цагт танилцууллаа. Шинэ гар утас загвар, дизайны хувьд 6 болон 6S-тэй төстэй байх боловч камерийн үзүүлэлт хэд дахин сайжирсан байна.
Үүнээс гадна “Apple” компанийн улирлын орлого энэ онд анх удаа буурч эхэлсэн байна. Хэрэглэгчид гар утсаа шинэчлэх давтамж холдсон нь орлогынх нь гуравны хоёрыг “iPhone”-ийн борлуулалт бүрдүүлдэг “Apple”-ийн санхүүд таагүй нөлөө үзүүлж эхэлсэн байна. Технологийн ертөнцийн чухал үйл явдалд тооцогддог энэ арга хэмжээний өмнө маш олон мэдээлэл, цуурхал хэрэглэгчдийн дунд тарсан билээ.
Тэгвэл iPhone7 ухаалаг гар утасны бусдаас ялгарах онцлогуудыг уншигч танд хүргэж байна.
- “iPad Pro” төхөөрөмжтэй ижил түвшний True Tone дэлгэцтэй болно. Энэ нь лазерт суурилсан өндөр хурдны баримж мэдрэгч юм.
- 32GB, 128GB, 256GB-ийн багтаамжтайгаар худалдаанд гарна.
- iPhone7 plus нь 12МР-ийн хос камертай болж, алсын зайн тусгал нь сайжирна.
- Гэрэл муутай орчинд ч зураг сайн авна.
- Flash гэрэл нь халуун хүйтэнд тохирч асна.
- Чихэвчийн оролтгүй болно.
- Дуу нь илүү чанга, хол тархалттай болно.
- “IPX7” стандартын усны хамгаалалттай.
- iPhone7 нь 2GB рамтай бол, iPhone7 plus нь 3GB рамтай болно.
- А10 чиптэй болсноор CPU хурд нь 2.45 GHz болж 20-30 хувиар сайжирна.
- 3D touch технологийн 2.0 хувилбар нэвтэрч илүү нарийн даралт мэдэрнэ
- Home товч механик биш, даралт мэдэрдэг болно
- Утасны ар талд байдаг зурааснууд хасагдана
- Хоёр шинэ өнгөний сонголттой. Нэг нь бараан хар, нөгөө нь цэнхэр туяатай хар
- iPhone7-ийн бас нэгэн гайхалтай чанар нь цэнэгээ удаан барих юм. Өмнөх ухаалаг гар утаснуудыг ярианы горимд 5 цаг цэнэгээ барьдаг гэж дундаж үзвэл iPhone7 тэдгээрээс хоёр дахин урт хугацаанд цэнэгээ барих ажээ.
“Apple” компани iPhone7 гар утсыг танилцууллаа | ||
Үзсэн: 2083 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.