ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нарын Сирийн асуудлаарх ээлжит уулзалт маргааш болж магадгүй тухай “Ассошиэйтед пресс” агентлаг мэдээллээ. Лавров, Керри нарын уулзалт Женев хотноо болох ёстой.
Америкийн төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Марк Тёнер өчигдөр сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ Вашингтон одоогоор Керри Женев рүү явах талаар ямар нэг албан ёсны мэдэгдэл хийх боломжгүй байна гээд энэ нь Керри Женев рүү явахгүй гэсэн үг үү гэх сэтгүүлчдийн асуултад толгой дохин хариулсан байна. Тэрбээр цааш нь хэлсэн үгэндээ төрийн нарийн бичгийн дарга Сирийн асуудлаар ямар нэг бодит тохиролцоонд хүрэх тал дээр хүч чармайлт тавьж байгааг онцолж, энэ асуудлаарх Вашингтоны байр суурь бол гал зогсоох дэглэмийг найдвартай болгох, Сирийн мөргөлдөөнд оролцогч талуудын хооронд Женевт яриа хэлэлцээг сэргээхэд оршино гэдгийг цохон тэмдэглэжээ. Тёнерын хэлснээр Лавров, Керри хоёр өчигдөр утсаар ярьсан бөгөөд тэдний яриа 45 минут үргэлжилжээ. Ямар ч байсан Лавров, Керри хоёр Сирийн асуудлаар уулзахын хувьд уулзана. Гэхдээ яг хэзээ, хаана гэдгийг одоогоор хэлэх аргагүй гэж Америкийн дипломатч хэлж байна. Харин Оросын Гадаад яамны мэдээгээр Лавров, Керри хоёр утсаар ярихдаа Сирийн асуудлыг энэ сарын 8-9-нд Женевт нүүр тулан уулзаж байж үргэлжлүүлэн хэлэлцэхээр тохирсон юм байна.
| Лавров, Керри нар маргааш уулзаж магадгүй | ||
| Үзсэн: 943 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.