Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

2016-09-09 06:54:35

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад газар тариалангийн бүс нутгаар хур бороо багатай өдөртөө дулаан байна.

2016 оны есдүгээр сарын 09-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун амйгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв, Говь, Зүүн аймгуудын  нутгийн зарим газраар  бороо орно. Салхи ихэнх нутгаар  баруун хойноос секундэд 5-10 метр. Говийн аймгуулын зарим газраар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 хэм, Алтайн өвөр говиор 23-28 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр 17-19 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 10-наас есдүгээр сарын 14-нийг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар, 11-нд зүүн аймгуудын нутгаар, 12-13-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи 13-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

Нийтэлсэн: УБЦТС ТӨХК

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан  
Үзсэн: 1746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй