Шууд Chart

П.Өлзийсайханыг маргааш шүүнэ

2013-10-17 18:14:03

Маргааш буюу энэ сарын 18-нд 11:00 цагт ЧД-ийн шүүх Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайханд холбогдох хэргийг хэлэлцэнэ. Түүнийг найман жилийн өмнө хүн зодсон хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болсон юм.
 
П.Өлзийсайхан нь одоогоор ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа. Түүний өмгөөлөгчийн зүгээс батлан даалтад гаргах хүсэлтийг зургаан удаа тавьсан ч мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулна хэмээн батлан даалтад гаргах хүсэлтийг хүлээн аваагүй аж.
 

 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

П.Өлзийсайханыг маргааш шүүнэ  
Үзсэн: 1048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй