Шууд Chart

Хайгуулын салбарт хөрөнгө оруулагч татна

2016-09-09 16:48:25

Хөрөнгө оруулагчид уул уурхайн хайгуулын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байна. Гэсэн ч хууль эрхзүйн орчин, дүрэм журмаа өөрчлөх шаардлага байгааг энэ салбарын төлөөллүүд онцоллоо.

2011 оноос хойш олгоогүй хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгосноор энэ салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, улс орны эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж   мэргэжилтнүүд үзэж байсан. Тэгвэл өнгөрөгч оны нэгдүгээр сараас эхэлсэн энэ ажил араасаа олон шүүмжлэл дагуулж шударга бус явагдсан. Дүрэм, журам нарийн гаргаагүй учир алдаа дутагдал их байсныг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс цаашдаа хайгуулын салбарт хөрөнгө оруулагчдыг татахын тулд тусгай зөвшөөрөл олгох ажлыг шинэчлэн зохион байгуулж явуулах хэрэгтэй гэж Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа ярилаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хайгуулын салбарт хөрөнгө оруулагч татна  
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй