Беларусын сонгуулийн төв хорооны дарга Лидия Ермошина тус улсын парламентын шинэ бүрэлдэхүүнийг сонгож дууслаа хэмээн мэдэгдээд байна. Парламентын сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар 20:00 цагт дууссан юм.
Беларусын сонгогчид парламентын доод танхимын 110 гишүүнийг сонгосон бөгөөд сонгогчдын ирц 74.32 хувьтай гарсныг Vонгуулийн төв хорооноос мэдээлсэн байна. Улс орон даяар санал авах нийт 5971 хэсэг хороод ажилласан бол хилийн чинадад нийт 47 хэсэг дээр санал авсан байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтад 6 сая 990 мянга 696 хүн бүртгэгджээ. Парламентын доод танхимын сонгуульд нийт 485 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Энэ удаагийн сонгуулийн дүнгээр сөрөг хүчнийхэн парламентад нэг суудалтай болсон байна.
Энэ тухай Сонгуулийн ерөнхий хорооны дарга Лидия Ермошина Минскэд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдээлсэн байна. Тодруулбал, сөрөг хүчний Иргэний нэгдсэн намын гишүүн Анна Конопацкая Минскийн нэг тойрогт ялалт байгуулж чаджээ. Конопацкая нь мөн Белорусын Ерөнхиийлөгчийн сонгуульд нэр дэвшигч анхны эмэгтэй болж байсан Татьяна Короткевичийг ялж парламентын гишүүн болохоор боллоо. Беларусын парламентын өмнөх бүрэлдэхүүнд сөрөг хүчний төлөөлөл байдаггүй байсан юм. Нийслэл Минск хотод болсон санал хураалтын урьдчилсан дүн эхнээсээ гарч буй юм байна. Сонгуулийн төв хорооноос мэдэгдэж байгаагаар нэрт дуучин Ирина Дорофеева, Австри дахь Белорусын элчин Валерий Воронецкий нарын алдартнууд энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
| Беларусын парламентын сонгуулийн санал хураалт өндөрлөлөө | ||
| Үзсэн: 740 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.