Узбекстаны Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлалаа. Тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэнээр төрийн тэргүүний сонгуулийг ирэх 12 дугаар сарын 4-нд зарлаад байна. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл энэ сарын 30-ны өдрөөс эхлэх юм байна. Энэ тухай сонгуулийн ерөнхий хорооны дарга Улугбек Абдусаломов мэдэгдсэн юм.
Узбекстаныг сүүлийн 25 жилийн туршид удирдаж байсан Ерөнхийлөгч Ислам Каримов таалал төгссөнтэй холбоотойгоор ийнхүү Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зарлаад байгаа юм. Одоогоор Ерөнхийлөгчийн үүргийг тус улсын Ерөнхий сайд Шавкат Мирзиев тэргүүлж байгаа юм. Уг нь Узбекстаны үндсэн хуулийн дагуу төрийн тэргүүн албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, эсвэл таалал төгссөн тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрх Сенатын даргад шилжих ёстой байдаг. Энэ дагуу парламентын дээд танхимын дарга Нигматилла Юлдашев ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдох ёстой байсан юм. Гэвч тэрбээр парламентын хоёр танхимын хамтарсан хуралдаан дээр туршлага байхгүй учир энэ хүндтэй үүргийг хүлээн авах боломжгүйгээ мэдэгдсэн юм. Тиймээс парламентын хоёр танхимын гишүүдийн шийдвэрээр Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм.
Одоо Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ, хэн ялалт байгуулах хамгийн магадлалтай вэ гэдэг таамаг гарч байна. Юуны түрүүнд Ерөнхий сайд Шавкав Мирзиевийг Ислам Каримовын халааг авах хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэж байна.
| Узбекстаны Ерөнхийлөгчийн сонгууль ирэх 12 дугаар сард болно | ||
| Үзсэн: 789 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.