![](/uploads/201609/news/thumb/8cf594ac0499b3e292562873ff68da24_x3.jpg)
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний найман сарын үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний 8 сард 3562.4 тэрбум төг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5371.1 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1808.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1039.5 тэрбум төгрөгөөр өсөхөд орлого 0.4 хувиар буурч, зарлага 23.6 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Татварын нийт орлого 3119.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 51.0 тэрбум төг буюу 1.7 хувиар өсөхөд нийгмийн даатгалын орлого 91.3 тэрбум төг буюу 13.6 хувь, онцгой албан татвар 63.2 тэрбум төг буюу 17.4 хувиар өсч, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 126.6 тэрбум төг буюу 28.2 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.Улсын нэгдсэн төсвийн орлогын 87.6 хувийг татварын орлого, 12.4 хувийг татварын бус орлого эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс татварын орлого 1.8 пунктээр өсч, татварын бус орлого 1.8 пунктээр буурсан байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2016 оны эхний 8 сард 5371.1 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1025.2 тэрбум төг буюу 23.6 хувиар өсөхөд урсгал зардал 521.9 тэрбум төг буюу 14.5 хувиар, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 464.9 тэрбум төг буюу 21.4 дахин өссөн нь нөлөөлсөн байна. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 76.9 хувь, хөрөнгийн зардал 14.0 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 9.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс урсгал зардлынх 6.1 пункт, хөрөнгийн зардлынх 2.4 пунктээр буурч, эргэж төлөгдөх цэвэр зээл 8.6 пунктээр өссөн байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Эхний 8 сард татварын нийт орлого 3119.4 тэрбум болжээ | ||
Үзсэн: 766 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.