Шууд Chart

Македонд болсон газар хөдлөлтийн уршгаар гэмтсэн хүний тоо 100-д хүрчээ

2016-09-12 15:41:49

Македоны  Скопьед  болсон газар  хөдлөлтийн уршгаар  гэмтэж  бэртсэн хүний тоо  100-д хүрээд  байна.  Байгалийн энэ гамшгийн улмаас гэмтсэн  хүмүүсийн  ихэнх нь  гар, хөлөө  хугалжээ. Газар  хөдлөлтийн хүч 5.3 магнитуд байсан бөгөөд  одоогоор  ноцтой  эвдрэл сүйрэл болсон гэх мэдээлэл алга  байна.

Хямралт нөхцөлийн удирдлагын үндэсний төв  байгалийн  гамшигт  өртсөн хотын иргэдэд зориулж  шууд  утас нээгээд  байна.  Скопьед  өчигдөр  3.9, 2.8,  5.1  магнитудын хүчтэй  цуврал газар хөдлөлт болсон  юм.  Эдгээр газар  хөдлөлтийн  төв нь  Македоны нийслэл  хотоос  зүүн  зүгт  7 км-т  байсан  байна.  Мөн газар хөдлөлтийн төв хоёр км-ийн гүнд байсныг мэргэжилтнүүд тодруулаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Македонд болсон газар хөдлөлтийн уршгаар гэмтсэн хүний тоо 100-д хүрчээ  
Үзсэн: 1470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй