![](/uploads/201609/news/thumb/c7b9b7c5c45891af8375425f6c8fc1fe_x3.jpg)
Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны наймдугаар сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.
Тус судалгаагаар өнгөрсөн наймдугаар сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас ямар нэгэн өөрчлөлт гараагүйг харуулж байгаа юм. Ерөнхий индексийг эхэн үетэй харьцуулахад 3.8 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.2 хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:
Шинэ орон сууцны үнийн индекс 14.1 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.7 хувиар буурсан харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 4.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 7.1 хувиар буурчээ.
Хуучин орон сууцны үнийн индекс -7.1 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.07 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 5.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 11.9 хувиар буурсан үзүүлэлт юм.
Ерөнхий |
Шинэ о/с |
Хуучин о/с |
|
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ |
1.5% |
14.1% |
-7.1% |
Өмнөх сартай харьцуулахад |
0.0% |
-0.7% |
-0.07% |
Оны эхэнтэй харьцуулахад |
-3.8% |
-4.2% |
-5.7% |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад |
-9.2% |
-7.1% |
-11.9% |
Эх сурвалж: Монголбанк
Орон сууцны үнэ буурчээ | ||
Үзсэн: 776 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.