Өчигдөр орой Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутагт хоёр удаа газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн эхнийх нь 5.1 магнитутын хүчтэй байсан бол цагийн дараа болсон нь 5.8 магнитутын хүчтэй байжээ. Орон нутгийн хэвлэлүүд тус улсын түүхэнд хамгийн хүчтэй газар хөдлөлт боллоо гэж тодорхойлж байна.
Сүүлийн мэдээнээс харахад байгалийн энэхүү гамшгийн улмаас зургаан хүн гэмтэж бэртсэн байна. Өмнөд Солонгосын цаг уурын удирдах газрын мэдээгээр газар хөдлөлтийн төв нь Кёнсан Пукто мужийн Кёнжу хотоос өмнө зүгт 8 км-ийн зайд байжээ. Гэхдээ Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутагт газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн байна. Кёнсан Пукто мужийн зарим хотын эрх баригчид томоохон худалдааны төв, барилгуудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авчээ.
![]()
Эхний газар хөдлөлт орон нутгийн цагаар өчигдөр 19 цаг 44 минутын орчимд болсон аж. Харин хоёр дахь нь 20 цаг 32 минутад болжээ. Шинжээч мэргэжилтнүүд газар хөдлөлт атомын реактор ихтэй бүс нутагт болсонд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байна.
Кенжу хотын 70 км-ийн радиуст атомын 10 реактор байдаг төдийгүй эрчим хүчний хэд хэдэн шинэ блокийн барилгын ажил хийгдэж байгаа юм. Ер нь бол Солонгосын хойг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд ордоггүй байсан ч сүүлийн үед байнга ийм гамшиг тохиох болсныг ч мэргэжилтнүүд сануулж байна. Мөн дахин газар хөдлөлт болох эрсдэл их байгааг ч анхааруулж байгаа юм.
Хамгийн сүүлд Солонгосын хойгт 1980 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Умард Солонгосын нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөлт болж байсан байна. Умард Пхеньян мужид болсон энэ газар хөдлөлтийн хүч нь Рихтерийн шаталбараар 5.3 балл байсан юм.
| БНСУ-д газар хөдөлж, зургаан хүн гэмтжээ | ||
| Үзсэн: 714 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.