Шууд Chart

Франц улс 2020 оноос хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэхийг хориглоно

2016-09-13 10:44:24

Францад  2020  оноос  эхлэн  нэг удаагийн аяга  таваг, хутга, сэрээ  үйлдвэрлэж  хэрэглэхийг  хориглохоор  төлөвлөж  байна. Гэвч  хуванцар аяга, таваг  үйлдвэрлэх урьдчилсан  хориг  хэдийнэ  үйлчилж  эхэлсэн  байна.

Одоогоор зөвхөн дэлгүүрүүдэд нөөцөө дуусгах боломж олгоод буй аж. Үйлдвэрлэгчдэд биологийн задрах материалаар хийсэн аяга,  тавагнууд  үйлдвэрлэн  гаргахад зориулж тоног төхөөрөмжөө шинэчлэхийг уриалж  байна.

Тус улсад өнгөрсөн долоодугаар сараас эхлэн полиэтиленэн уут ашиглахыг хориглоод байгаа юм. Экологичид ийм уут удаан задардаг учир  байгаль орчныг ихээр бохирдуулж байна гэж баталдаг билээ. Полиэтиленэн буюу манайхны  хэлж сурснаар  гялгар уутны хэрэглээг өөр хэд хэдэн оронд түүний дотор  АНУ-д  хориглоод  байгаа юм.  Гэхдээ  Франц улс  хуванцар  аяга, таваг  ашиглахыг  бүрэн  хориглосон  анхны улс  болж  байна.

Байгаль орчныг хамгаалагч байгууллагууд Парисын энэ шийдвэрийг талархан хүлээн авцгааж байгаа аж. Гэвч энэ шийдвэрийг нь эсэргүүцэгчид бас байна. Тэдгээрийн  ихэнх нь хуванцар  аяга, таваг  үйлдвэрлэгчид  бөгөөд тэд  эсэргүүцлийн өргөн хүрээтэй ажиллагаа зохион байгуулахаа мэдэгдэж байна. Хуванцар нэг удаагийн аяга, тавгийн үйлдвэрлэл хэрэглээг  ирэх оноос  эхлэн хориглохоор төлөвлөж  байсан  ч  Францын  экологи,  тогтвортой хөгжил,  эрчим хүчний  сайд  Сеголен Руайялийн эсэргүүцлээс болж  ийнхүү 2020  болгон  хойшлуулаад  байгаа гэнэ.  Тэрбээр  ирэх оноос хориглох  шийдвэр гаргах нь  эдийн засгийн хэмнэлтээс болж  байнга хуванцар аяга, таваг ашигладаг бага орлоготой иргэдийн  эрхийг  зөрчсөн хэрэг  болно  гэж үзэж  байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франц улс 2020 оноос хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэхийг хориглоно   
Үзсэн: 1413 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй