Шууд Chart

Хиллари Клинтоныг Ерөнхийлөгч болоход эрүүл мэндээр тэнцэхгүй гэв

2016-09-13 12:27:05

АНУ-ын Ерөнхийлөгийн сонгууль ирэх 11 дүгээр сард болно. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа тэрбумтан Дональд Трамп өөрийн өрсөлдөгч Төрийн нарийн бичиг асан Хиллари Клинтоныг эрүүл мэндийн хувьд төрийн тэргүүн болоход тохирохгүй хүн болохыг мэдэгдлээ. Тэрбээр ийм мэдээлэл гаргах болсон шалтгаанаа нэр дэвшигч Хиллари Клинтон энэ жилийн есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-д террорист халдлага болсон өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохдоо эрүүл мэндийн шалтгааны улмаас тус үйл ажиллагааг дуусгаж чадаагүйтэй холбон тайлбарласан байна.

Албан ёсны эх сурвалжийн мэдээлж байгаагаар нэр дэвшигч Хиллари Клинтон өвчтэй байсан учраас Нью-Йоркод болсон дурсгалын арга хэмжээг дуусгалгүй явах шаардлагатай болсноос гадна Калифони мужид хийх ёстой байсан сонгуулийн арга хэмжээгээ цуцлахад хүрчээ. Нэр дэвшигч Хиллари Клинтон уушгины хатгаа туссан болохыг түүний Сонгуулийн төв хорооноос мэдэгдсэн байна. Гэхдээ энэ нь түүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүй болохыг цохон тэмдэглэжээ.

Түүний өрсөлдөгч тэрбумтан Дональд Трамп энэ мэдээлэлд төдийлөн итгэхгүй байгаагаа “Фокс” сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна. Түүний бодлоор улс орны амин чухал шийдвэр гаргах ёстой хүн эрүүл мэндийн шалтгаантай байвал зөв зохистой арга хэмжээ авч чадахгүй гэдгийг сануулжээ. АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан нэр дэвшигчид хоорондын өрсөлдөөн эрс ширүүсэж байна. Үүнээс өмнө хатагтай Хиллари Клинтон нэр дэвшигч Дональд Трампийг түүний намын гишүүд нь хүртэл дэмжихгүй байгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласнаас гадна хэрвээ ийм хүн АНУ-ын төрийн тэргүүн болсон тохиолдолд олон улсын тавцанд тус улсын нэр хүнд унана гэдгийг анхааруулсан юм. Улс төр судлаачид ноён Дональд Трампийн энэ мэдэгдлийг өрсөлдөгчийнхөө эсрэг авч байгаа бас нэг алхам боллоо гэж үзэж байна.        

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хиллари Клинтоныг Ерөнхийлөгч болоход эрүүл мэндээр тэнцэхгүй гэв  
Үзсэн: 701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй