Шууд Chart

Хятад, Орос улс Умард Солонгосын эсрэг авах хориг арга хэмжээгээ чангатна

2016-09-13 12:31:02

БНАСАУ тав дахь удаагийн цөмийн бөмбөгийн туршилтаа амжилттай хийсэн болохоо зарлаад байна. Тэдний энэ мэдэгдэл дэлхийн улс орнуудаас багагүй шүүмжлэл авчирсан бөгөөд Умард Солонгосын гол түншүүд болох Хятад, Орос улс энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Кремлийн хэвлэл мэдээллийн албаны мэдээлж байгаагаар өнөөдөр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй утсаар ярилцсан байна. Тэдний ярианы гол сэдэв нь Умард Слонгосын хийсэн пуужингийн туршилтын талаар байсан болохыг албаны эх сурвалж цохон тэмдэглэлээ. Хоёр тал Солонгосын хойгийн хямралыг энхийн арга замаар шийдвэрлэхэд Пхеньяны талаас буулт хийх ёстой гэдэг дээр санал нэгдсэнээс гадна дэлхий нийтийн энх тайван байдалд аюул занал хийсэн ямар нэгэн алхамтай санал нэгдэхгүй гэдгээ цохон тэмдэглэжээ. Тиймээс цаашдаа Умард Солонгос улсын эсрэг авах хориг арга хэмжээнүүдээ чангатгах шаардлагатай гэдгийг онцолсон байна.

Саяхан Умард Солонгос улс цөмийн бөмбөгийн туршилт хийсэн нь барууны орнуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд Пхеньяны эсрэг авах хориг арга хэмжээг чангатгах шаардлагатай гэдэг дээр санал нийлжээ. Түүнээс гадна Өмнөд Солонгос улсад ТХААД загварын пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем суурилуулах явдлыг АНУ дэмжиж байгаа нь хоёр орныг ийм мэдэгдэл хийхэд хүргэсэн байж болзошгүй. Учир нь ТХААД загварын пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем нь бусад оронд ямарваа нэгэн цохилт хийх боломжгүй ч маш сайн илрүүлэлтийн системтэй учраас тус Хятадын болон Оросын газар нутгийн агаарын хилийг Өмнөд Солонгосын нутгаас хянах боломжийг олгох юм. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд болох Хятад, Оросын хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна.

Дээрх орнууд ТХААД загварын системийг Сөүлд байрлуулахыг дэмжихгүй байгаа юм. Тиймээс Умард Солонгосын талд шахалт үзүүлж дахин цөмийн болон пуужингийн туршилт хийлгэхгүй байх тал дээр шаардлагатай бүхий л арга хэмжээг авах болно гэж олон улсын мэргэжилтнүүд үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятад, Орос улс Умард Солонгосын эсрэг авах хориг арга хэмжээгээ чангатна   
Үзсэн: 751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй