Шууд Chart

Ноосоо үндэсний үйлдвэрт тушаагаагүй бол урамшуулалд хамрагдах боломжгүй

2016-09-13 13:02:28

Энэ жил Увс аймгийн 19 сумын 5614 өрх ноосны урамшуулалд хамрагдахаар болж, 1250 тонн ноосны бичиг баримтыг бүрдүүлэн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлжээ. Үүнээс 1209 тонн нь хонины, үлдсэн 47 тонн нь тэмээний ноос байна.

Ноосны урамшуулалд хамрагдах малчид нь заавал хоршооны гишүүн байх ёстой гэсэн шалгуурыг энэ жил тавихгүй байгаа тул илүү олон малчин өрх ноосны урамшуулалд хамрагдах боломжтой болжээ. Өнгөрсөн жилийн ноосны урамшууллын мөнгийг энэ онд өгч дуусгасан. Харин ганц нэг малчин бичиг баримтын бүрдэл дутуу гэдэг шалтгаанаар авч чадаагүй байна. Малчид хонь, тэмээний ноосоо үндэсний үйлдвэрт тушаагаагүй тохиолдолд ноосны урамшуулалд хамрагдах боломжгүй юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ноосоо үндэсний үйлдвэрт тушаагаагүй бол урамшуулалд хамрагдах боломжгүй   
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй