Шууд Chart

Нийслэлд 6000 өрх цахилгаанд холбогдоогүй байна

2016-09-13 13:07:14

Нийслэл хотод 6000 өрх цахилгаангүй амьдарч байгаа гэх судалгааг Эрчим хүчний яам гаргажээ. Уг асуудлыг шийдэхэд хөрөнгө мөнгөний бэрхшээл тулгарч байгаа тул эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 21, 27-р хорооны 1500 өрхийг цахилгаантай болгох ажил өнгөрсөн долоо хоногт эхэлсэн байна.

Уг ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм. Цахилгаангүй байгаа 6000 өрхийн дийлэнх хувийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт оршин суудаг айлууд эзэлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нийслэлд 6000 өрх цахилгаанд холбогдоогүй байна  
Үзсэн: 572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй