Намрын улирал ирж дэлхий нийтээр ургац хураалтын ажил өрнөж байна. Тэгвэл Латви улсад нэгэн сонирхолтой тэмцээн болжээ. Зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн мөөг түүлтийн аварга шалгаруулах тэмцээнд олон орны тамирчид оролцож байгааг зохион байгуулагчид нь онцоллоо.
Европ тивийн хувьд мөөг нь хоолны хамгийн чухал хүнсний нэгд тооцогддог. Харин Латви улсын хувьд хамгийн амттай мөөг ургадаг гэдгээрээ дэлхийд алдартай. Энэ улсад 2.7 сая гектар га талбайд мөөг тариалдаг гэсэн судалгаа бий. Урин дулааны улирал дууссаны дараа хүмүүс мөөг түүхээр уг талбайг зорьдог бөгөөд одоогоос хэдхэн жилийн өмнө энэ үйл ажиллагааг мэргэжлийн тэмцээн болгох санаачилгыг Латвийн Засгийн газар гаргажээ. Уг тэмцээнийг зохион байгуулагч Дагнис ДУбровский мөөг түүх нь Латвийн эртний уламжлал болохыг цохон тэмдэглээд уг тэмцээнд оролцохын тулд дэлхийн олон орны хүмүүс тус улсад хүрэлцэн ирдэг болохыг мэдээлжээ.
Тэмцээнд оролцогчдод мөөг бүхий газар орны зургийг өгдгөөс гадна идэж болох мөөгний тусгай танилцуулгыг гардуулдаг байна. Ингээд хоёр цагийн дотор хэн хамгийн олон кг мөөг түүсэн нь аваргын алтан медалийг хүртдэг. Гэхдээ энэ жилийн хувьд бас нэг онцгой оролцогч байсан нь хоол хүнс муу гарсны улмаас мөөг идэхээр ирсэн баавгай байсан болохыг тэмцээнийг зохион байгуулагчид нь мэдэгдлээ. Энэ жилийн ялагч Ваидоковс 2 кг 620 гр мөөг түүж тэмцээний ялагч болжээ. Латви улсад 4100 гаруй төрлийн мөөг ургадаг бөгөөд тэднээс 20-30 хувь нь хүнсэнд хэрэглэж болох мөөг байдаг байна.
| Латви улсад “Мөөг түүлтийн аварга” шалгаруулах тэмцээн боллоо | ||
| Үзсэн: 1213 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.