Ус цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр 10 сарын 20-ны өдөр баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 21-ний өдөр ихэнх нутгаар цас орж, салхи 20-ны өдөр баруун болон төвийн нутгаар, 21-ний өдөр ихэнх нутгаар 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Иймд:
1.Салхи шуурганы үеэр иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох амь насаа алдах зэрэг эсрдэлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхэд өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулах
2.Тээврийн хэрэгслийн жолооч нарт батлагдсан зам маршрутын дагуу зорчих, техникийн бүрэн бүтэн бадйлыг хангах, шатахууны хангалттай нөөцтэй замд гарах, дулаан хувцаслахыг анхааруулж байна.
Мөн одоогийн байдлаар Дархан, Сэлэнгийн зам, Хустайн даваа баруун тийш чиглэлийн замууд халтиргаа гулгаатай байна гэж ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
Хүйтний эрч чангарна | ||
Үзсэн: 1517 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.