Монголбанкны алт худалдан авалт нь Төв банкны тухай хууль болон холбогдох бусад хууль, журмын хүрээнд явагддаг бөгөөд алт худалдан авалтын явцад Төв банк бие даан ямар нэгэн үнэлгээ, сорьц тогтоодоггүй болно. Иргэд, аж ахуйн нэгжүүд Стандартчилал, хэмжил зүйн газрын харьяа Сорьцын хяналтын газарт хандсанаар алтны сорьцыг тогтоолгож, Монголбанкинд тушаадаг бөгөөд Монголбанк сорьцын хяналтын газрын бичиг болон тухайн алтны гулдмайн жин зэргийг үндэслэн үнэлгээ тогтоож, худалдан авдаг.
Монголбанк нь төвлөрүүлсэн худалдан авсан алтаа тодорхой хугацааны дараа гадаад улс дахь гэрээт байгууллагын сорьцын хяналтын төвөөр дахин шинжлүүлэхээр илгээдэг. Харин Монголоос илгээсэн сорьц нь гадаад улс дахь гэрээт байгууллагын шинжилгээгээр хоорондоо зөрүүтэй гарах тохиолдол цөөн гардаг бөгөөд сорьцын зөрүү олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартаас хэтэрвэл гуравдагч байгууллагаар дахин хяналт хийлгэдэг.
Улмаар хоёр байгууллагын шинжилгээгээр Монголоос илгээсэн сорьцын үнэлгээ байх ёстой хэм хэмжээнээс хэт зөрсөн тохиолдолд Монголбанк алдагдал хүлээдэг.
Эх сурвалж: Монголбанк
Төв банк алтны сорьц тогтоодоггүй | ||
Үзсэн: 896 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.