![](/uploads/201609/news/thumb/4782ce2a35f972191a28b13992f4d7e8_x3.jpg)
Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн орлогч сайд Милослав Сташек, манай улс дахь БНЧУ-ын ЭСЯ, Эдийн засгийн танхим, Чех, Монголын Худалдааны танхимын төлөөлөлтэй уулзлаа.
Энэ уулзалтад Чехийн нийт 12 компанийн төлөөлөл оролцсон бөгөөд этдгээр компаниуд бүгд Монголын зах зээлд нэвтрэх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Тухайлбал, “Исат Плезнь” компанийг нэрлэж болно. ОХУ-д 11 цэвэрлэх байгууламж барьсан, Европт 5000 гаруй төсөл дээр ажилласан тэдний туршлагыг олзуурхахгүй байхын аргагүй. Тэд Монголд үйл ажиллагаа явуулахыг хүсч байгаа аж. Ганцхан хувийн татвартай болсон талаар дуулаад үйлдвэрлэл явуулахаар сонгож байна гэсэн юм. Дээрх 12 компанийн дунд машин, тоног төхөөрөмж, бетоны үйлдвэрлэл, тээвэр ложистик, ураны олборлолт, төсөл хөрөнгө оруулалтын санхүүжилт гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг тухайгаа сайд Г.Мөнхбаярт товч танилцуулаад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр Засгийн газрын зүгээс гадаадын хөрөнгө оруулалтын талаар ямар бодлого баримталж байгаагаа болон хэр тааламжтай шийдвэрээр угтаж байгаа, баримтлах гол зарчим нь юу байх талаар танилцуулж санал солилцов.
Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам
Чехийн компаниуд манай улсад хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байна гэв | ||
Үзсэн: 795 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.