![](/uploads/201609/news/thumb/18735551627f5f51286adef5a048936a_x3.jpg)
Монголбанк энэ оны наймдугаар сарын 18-ны өдөр мөнгөний бодлогын хүүг 10.5 хувиас 15 хувьд хүргэж, 4.5 нэгж хувиар нэмэгдүүлсэн. Бодлогын үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор төгрөгийн илүүдэл нөөцийг татах дараах шат дараалсан арга хэмжээг Монголбанкнаас авсан болно.
Үүнд:
- ТБҮЦ: Харьцангуй урт хугацаатай 12 долоо хоногтой ТБҮЦ-ыг банк хоорондын захад арилжаалж эхэлсэн. Энэ нь төгрөгийн илүүдэл нөөцийг татах, төгрөгөөс ам.доллар руу шилжсэнтэй холбоотой, төгрөгийн огцом нийлүүлэлт үүсэх эрсдэлийг бууруулах зорилготой. 12 долоо хоногтой ТБҮЦ-ны хүүг бодлогын хүүн дээр нэмэх 2 нэгж буюу 17 хувиар тогтоосон нь хугацаанаас хүлээх эрсдлийг нөхөх зорилготой.
- ЗБН-ийн урамшуулал: Бодлогын хүүний өсөлттэй холбоотойгоор заавал байлгах нөөцийн урамшууллын хэмжээ өссөн нь зээлийн хүү өсөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл, хадгаламжийн хүүний өсөлтөөс хүлээх алдагдлыг заавал байлгах нөөцийн урамшууллын өсөлт нөхнө. Зөвхөн төгрөгийн заавал байлгах нөөцийн урамшууллыг нэмэгдүүлэх нь доллартай харьцах, төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэхэд шууд нөлөөлнө.
- Хүүний коридор: Банк хоорондын захын хүүний хэлбэлзэх муж буюу хүүний коридорын дээд, доод хязгаарыг тэгш бус хэмтэйгээр тогтоож өгсөн.
- Доод хязгаар: Коридорын доод хязгаар нэмэгдэж, бодлогын хүүнээс хасах 1 нэгж хувиар буюу 14 хувиар тогтоосон.
- Дээд хязгаар: Коридорын дээд хязгаарыг бодлогын хүүн дээр нэмэх 3 нэгж хувиар буюу 18 хувиар тогтоосон.
Эх сурвалж: Монголбанк
Монголбанк төгрөгийн илүүдэл нөөцийг татах шат дараалсан арга хэмжээ авлаа | ||
Үзсэн: 1176 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.