Шууд Chart

Бразилд их хэмжээний гал түймэр гарчээ

2016-09-14 14:52:50

Бразилийн хамгийн их хүн амтай хотуудын нэг болох Сан Пауло хотын ойролцоо их хэмжээний ой хээрийн гал түймэр гарсан гэдгийг тус улсын онцгой байдлын газрынхан мэдэгдлээ. Гал түймэр хотын захын дүүргүүдэд хүрээд байгаа нь ноцтой аюул дагуулж болзошгүй гэдгийг албаныхан онцолжээ. 

Одоогийн байдлаар орон нутгийн гал унтраах албаныхан болон цагдаа, цэргийн албан хаагчид галыг унтраахын тулд чадах бүхнээ хийж байгаа ч салхи хурд өндөр, газар орон бага зэрэг гандуу байгаа нь нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлж байгаа юм. Ой хээрийн түймэр Сан Пауло хотын захын Осаско дүүргийн хэд хэдэн барилга байшинг шатаагаад байна. Тус дүүргийн хувьд 120 гаруй байшин байрладгаас гадна нэг мянга орчим хүн амьдардаг юм. Бразилийн том хотуудын захын дүүргүүд манай гэр хорооллын адил олон тооны модон байшинтай нь гал түймэр хурдан газар авч тэлэх боломжийг үүсгэж болзошгүй. Гал унтраах ажилд байлдааны нисдэг тэрэг ашиглахаар төлөвлөж байгаа ч гал түймрийн улмаас хотын дээгүүр их хэмжээний утаатай байгаа нь энэ ажиллагаанд саад болж байна. Хэрвээ ойрын үед бороо орохгүй бол галыг дан ганц хүн хүч, техник хэрэгслээр унтраах бололцоо бараг байхгүйг сэтгүүлчид онцоллоо.    

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бразилд их хэмжээний гал түймэр гарчээ  
Үзсэн: 1236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2016-09-14 18:00
aimaar yum
Зочин [124.158.78.xxx] 2016-09-14 15:58
тэгэхээр манай онцгойгийнхон үнэхээр чадвартай юм байнаа манайхнаас тусламж гуймаар юм дор нь унтраах байх даа

Бидэнтэй нэгдээрэй