Шууд Chart

Филлипиний арлуудын ойролцоо хуй салхи үүсчээ

2016-09-14 15:57:07

Японы цаг агаар, хуй салхи судлалын төвийн мэдээлж байгаагаар Филлипины арлын хойд талд үүссэн Меранти нэртэй хуй салхи цагт 20 км/цагийн хурдтайгаар Тайванийг чиглэн явж байна. Хэрэв хуй салхи Тайваньд хүрвэл их хэмжээний хохирол учруулах өндөр магадлалтай юм.

Хэрэв салхины чиг өөрчлөгдөхгүй бол хуй салхи өнөөдөр гэхэд Тайваний өмнөд нутагт хүрэх болно. Хуй салхи эргэн тойрны борооны үүлийг татаж нэг дор цуглуулсан учраас тухайн бүс нутагт их хэмжээний хур тунадас унаж байна. Тайванийн мэргэжлийн байгуулагуудын гаргасан судалгаагаар тус улсын уулархаг нутагт ойролцоогоор 500-800 милиметр хур тунадас унах магадлалтай байгаа юм. Хэрвээ нэг дор ийм их хэмжээний бороо орвол үер усны аюул нүүрлэж, хөрсний гулгалт үүсэх бололцоотойг албаныхан санууллаа. Тайваньд хуй салхи ойртон ирж байгаатай холбогдуулан  онц байдал зарлаад байгаа тул ихэнх үйлчилгээний байгуулага, сургууль, цэцэрлэг болон төрийн албан газрууд үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоох шийдвэр гаргажээ. Хуй салхины эргэн тойронд салхины хурд маш өндөр байгаа нь аврах албаныханы санааг зовоосон асуудал болж байна. Тайванийн ойролцоох зарим арлууд дээр салхины хурд 200 км/цаг хүрч байгаа нь маш өндөр давалгаанууд үүсгэхэд хүргэж байгаа юм. Тайванийн эдийн засгийн чухал салбарын нэг болох загас агнуурын үйл ажиллагаа үндсэндээ бүрэн зогсоод байна.

Түүнээс гадна ихэнх агаарын тээврийн компаниуд төлөвлөгдсөн нислэгээ цуцлах шийдвэр гаргажээ. Хуй салхи дайран гарч болзошгүй байгаа бүс нутагт амьдардаг иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн бөгөөд Тайваний тал хуй салхийг даван гарах бэлтгэл ажилаа бараг хангаад байгаа болохыг холбогдох газрууд нь цохон тэмдэглэлээ. Дэлхийн дулаарлын улмаас халуун орны бүс нутагт хуй салхины гарах давтамж эрс нэмэгдэж байгааг олон улсын байгуулагууд сануулж байна. Саяхан гэхэд Япон улс хуй салхинд өртөж 21 хүн амь насаа алдсан юм.       

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Филлипиний арлуудын ойролцоо хуй салхи үүсчээ  
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй