Шууд Chart

21 иргэнийг галын аюулаас аварлаа

2013-10-18 13:53:01

Нийслэлийн БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, Гал унтраах 63 дугаар ангийн аврагчид өчигдөр 21 иргэнийг галын аюулаас аварчээ. Тодруулбал, 18-ны өдрийн 02:11 цагт тус дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын  хоёр тоотод байрлах 10 айлын 10Х8 харьцаатай нийтийн байранд гал гарлаа гэх дуудлагыг иргэн Ж.Баярмаа өгсөн байна. Дуудлагын дагуу 63 дугаар ангийн салааны захирагч, онцгой байдлын дэслэгч  Б.Өлзийсайханаар ахлуулсан хоёр дугаар салаа очиж  коридор, лампиран тааз,  цахилгааны утас шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан байна.

Аврагчид уг байрнаас10 айлын 21 иргэнийг гаргаж амь насыг нь аварчээ. Одоогоор НОБГ-ын жижүүрийн байцаагч, дэд хурандаа Д.Ганболд,  Дүүргийн цагдаагийн I хэлтсийн цагдаагийн дэслэгч Ц.Отгоннямаар ахлуулсан бүрэлдэхүүн галын шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна.
 
Нийтэлсэн: Б.Баярт

21 иргэнийг галын аюулаас аварлаа  
Үзсэн: 1449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй