![](/uploads/201609/news/thumb/c88a1a8f57d1a049dbf2c37a6a6ea4cf_x3.jpg)
Монгол Улсаас БНЧУ руу 2016 оны эхний хагас жилийн байдлаар 140 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортложээ. Харин импортын тайлант хугацаанд 44 сая ам.доллар байсан талаар МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг Монгол, Чехийн бизнес форумын үеэр мэдээллээ. Энэхүү форумд хоёр улсын 90 гаруй бизнес эрхлэгч оролцож, хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Манай улсын хувьд Чех рүү ноос ноолууран бүтээгдэхүүнийг голчлон экспортлодог байсан бол цаашид газар тариалан, мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн зэргийг экспортлож хамтран ажиллах боломж байгаа юм.
Мэргэжилтний ярьснаар манай улс Чехийн байгальд ээлтэй тоног төхөөрөмж, ноу хауг нэвтрүүлэх шаардлагатай гэлээ. Харин Чехийн бизнес эрхлэгчид Монголд хэрэгжих томоохон төслүүдэд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Чех рүү 140 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортложээ | ||
Үзсэн: 1665 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.