Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11” төвд энэ 7 хоногт 900 гаруй санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсний дийлэнх хувийг боловсрол, эрүүл мэндийн салбарын асуудал эзэлж байна. Сурагчийн дүрэмт хувцас, цэцэрлэг, сургууль анги засвар болон хуримтлалын мөнгө авч байгаа тухай иргэд гомдолложээ. Мөн эрүүл эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл дундуур байгаа, эмч нарын хүнд суртал, очер дараалал ихтэй, дугаар дууссан гэж иргэдийг буцаадаг гэх гомдол тасрахгүй байна. Нийслэлийн иргэд нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх, халаалт сайжруулах, тог цахилгааны тасалдлыг багасгах талаар санал, гудамжны гэрэл асахгүй, зам засварын ажил удаашралтай байна гэх гомдлыг “11 11” төвд хандан илэрхийлжээ. Мөн Замын-Үүдийн хилийн гуравын хаалтад өдөрт 100 биржийн бичиг өгч байгаа нь дараалал, хүлээлт ихээр үүсгэж байгаад жолооч нар бухимдалтай байгаагаа мэдэгдсэн байна.
“11 11” төвд 900 хандалт иржээ | ||
Үзсэн: 1554 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.