Шууд Chart

Ноолуурын экспорт буурчээ

2016-09-15 10:31:57

Монгол Улс энэ оны эхний найман сарын байдлаар 20.4 сая ам.долларын самнасан ноолуур экспортлосон нь өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар буурсан үзүүлэлт гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнээс хамгийн их буюу 15.4 сая ам.долларын үнэ бүхий ноолуурыг Итали улсад экспортлосон бөгөөд энэ нь нийт экспортын 76 хувийг бүрдүүлж байна.

Харин 10.7 хувь буюу 2.2 ам.долларын ноолуурыг Их Британид, 8.1 хувь буюу 1.6 сая ам.долларын самнасан ноолуурыг БНХАУ-д экспортложээ.

Монгол Улсын хувьд боловсруулсан ноолуурын гол зах зээл нь Итали, Их Британи зэрэг Европын орнууд байдаг ажээ. Харин Монгол, Японы Засгийн газрын түншлэлийн хэлэлцээрийн дагуу манай улс 2016 оны эхний найман сард нийт 293.1 мянган ам.долларын самнасан ноолуур экспортлосон нь өмнөх жилээс 3.7 дахин өссөн үзүүлэлт болжээ.


Ноолуурын экспорт буурчээ  
Үзсэн: 844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй