Гадаад харилцааны яамнаас гадны улс оронд мэндэлсэн, цаашид шинээр мэндлэх хүүхдийн харьяаллыг хадгалж үлдэх хуулийн төслийг боловсруулахаар зорьж байна. Тухайлбал, АНУ-д төрсөн хүүхдийг 16 нас хүртэл нь тус улсын иргэнээр бүртгэдэг. Гэтэл Монгол Улсын Харьяатын тухай хуульд давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй. Иймээс л хилийн чинадад шинээр төрж байгаа хүүхэд өөр улсын харьяалалтай байх тохиолдол их гардаг байна.
1998 оноос хойш 4400 орчим монгол хүүхэд гадаадад мэндэлжээ. Өнөөдрийн байдлаар давхар иргэншил хүссэн 2181 хүүхдийн эрхийг хамгаалах шаардлагатай. Эрх зүйн орчинг нарийн судалж, боловсруулан тэдний монгол харьяаллыг хадгалах хэрэгтэй гэж Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд ярилаа.
| Гадаадад мэндэлсэн Монгол хүүхдүүдийн харьяаллыг хадгалах хэрэгтэй гэв | ||
| Үзсэн: 512 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.