21 аймгаас шалгарсан шилдэг адуучид энэ сарын 06-нд Хүй долоон худагт өрсөлдөж шилдгийн шилдгээ тодруулсан. Айргийн тавд шалгарсан шилдэг адуучидтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр өглөөний цай хамт уулаа. Сайд энэ үеэр “Монголчуудын адуу эдлэх соёлыг олон нийтэд түгээн сурталчлах, энэ соёлыг хадгалж хамгаалж үлдэх, эзэмшихэд энэ арга хэмжээ чухал. “Адуучин” тэмцээн монголчууд төдийгүй гадаадынхны сонирхох аялал жуулчлалын том брэнд болно. Хүй долоон худгийг Монгол наадмын төв болгож байгаа. Үндэсний их баяр наадмаас гадна үндэсний хэмжээний ийм баяр наадам зохион байгуулдаг болох нь зөв” гэж хэллээ. Цаашид энэ наадам жил бүрийн 9 сард уламжлал болон зохион байгуулагдах юм.
Ерөнхий сайд шилдэг адуучидтай уулзлаа | ||
Үзсэн: 1335 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.