Шууд Chart

Америк Мьянмарын эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцлана

2016-09-15 12:47:48

Мьянмарын холбооны улсын сөрөг хүчний тэргүүн Ан Сан Су Чи АНУ-ын нийслэл Вашингтон хотноо айлчлал хийж байна. Цагаан ордны тэргүүн Барак Обама хатагтай Ан Сан Су Чиг хүлээн авч уулзах үеэрээ Мьянмарт тогтоогоод байсан эдийн засгийн хоригийг удахгүй цуцлана гэдгээ онцолжээ.

Мөн цагаан  ордны тэргүүн хоригийг хүчингүй болгох нь Мьянмарын эдийн засгийн боломж, чадавхийг  олон талаар нээж өгнө гэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Конгрессд саяхан хийсэн мэдэгдлийнхээ үеэр буурай болон хөгжиж байгаа орнуудын бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх Жи Эс Пи системийг Мьянмарын холбооны улсад эргэн сэргэхээр бэлтгэж байгааг мэдэгдсэн юм. 

1989 онд Мьянмарын цэргийн буюу хунтын дэглэм ардчиллын төлөөх хөдөлгөөнийг нухчин дарсан байдаг. Үүнээс үндэслэн АНУ Мьянмарыг татвараас чөлөөлөх системээс хасч байжээ. Хатагтай Ан Сан Су Чи сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ манай улсын эдийн засагт хор хохирол учруулсаар байгаа эдийн засгийн бүхий л хоригийг хүчингүй болгох цаг одоо ирсэн гэж бид бодож байна хэмээн мэдэгдсэн байна. Эдийн засгийн хоригийг хүчингүй болгох нь Мьянмарын гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, тус улс дахь арчдилсан  өөрчлөлтөд түлхэц үзүүлнэ гэж нэмж хэлжээ. Сонирхуулахад, Мьянмарт 50 орчим жил ноёрхсон цэргийн дэглэм  2011 онд  эцэс болж, ардчилсан дэглэмд шилжих үйл явц өрнөж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Америк Мьянмарын эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцлана  
Үзсэн: 597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй