Шууд Chart

Сирид гал зогсоох хэлэлцээг 48 цаг сунгалаа

2016-09-15 12:53:34

Сирид гал зогсоох гэрээ  амжилттай хэрэгжиж байгааг эх сурвалжууд онцолжээ. Харин АНУ-ын Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Марк Тонерийн мэдээлснээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын Гадаад хэргийн сайд  Сергей Лавров нар Сирид гал зогсоох гэрээг 48 цагаар сунгахаар тохиролцсон байна.

Сергей Лавров, Жон Керри нар лхавга гарагт утсаар ярилцсан бөгөөд Марк Тонер Сири дэх нөхцөл байдал тун ярвигтай байгааг онцолсон аж. Тэрбээр бид Сирийн Засгийн газар болон босогчдын аль аль нь зөрчил гаргаж байгааг харж байна. Нөхцөл байдлыг улам ойроос үргэлжлүүлэн хянана гэж мэдэгджээ. Гэхдээ өөр нэг ажиглалтын байгууллагаас АНУ, ОХУ-ын  гал зогсоох гэрээ хэрэгжиж байгаа бүсэд дайны гал түр зогсож, хүний амь нас хохироогүйг онцолсон байна.

Гал зогсоох тухай тохиролцоо даваа гарагаас хэрэгжиж эхэлснээс хойш Сирийн Хомс, Латакиа хотууд болон нийслэл Дамаскийн захийн дүүргүүдээр нөхцөл байдал тайван болсон байна. Босогчдын талыг дэмжигч Алеппо хотын хэвлэлд өгсөн мэдээлэлдээ 2011 оноос хойш хүрсэн тохиролцоо, хэлэлцээрүүд үр дүнд хүрээгүй ч энэ удаагийнх хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сирид гал зогсоох хэлэлцээг 48 цаг сунгалаа  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй