![](/uploads/201310/news/thumb/30b2831c9dd33f6017f507f79e79c345_x3.gif)
Өнөөдөр Монголын ажилтан албан хаагчдын ҮЭХ-ны зохион байгуулагч М.Ганхүрэл, БШУ-ны ҮЭ-ийн дарга Ж.Батзориг, Монголын эрүүл мэндийн ҮЭХ-ны дарга Б.Мягмар тэргүүтэй хүмүүс эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, төрийн зарим мэргэжлийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх асуудлаар мэдээлэл хийлээ.
2014 онд цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар МҮЭ-ийн холбооноос тайван жагсаал цуглаан зохион байгуулж, улсын гурван талт хэлэлцээрийг эхлүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд нэлээдгүй хугацаа өнгөрөөд байгаа билээ.
Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос Үйлдвэрчний эвлэл, Засгийн газар, Ажил олгогч эздийн байгууллагын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулан ажилласан ч цалин тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар ЗГ-ын баримталж буй зарчмын байр суурийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас ажлын хэсэг цаашид ажиллах шаардлагагүй, улсын гурван талт хэлэлцээрийг эхлүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Эмч, багш нар тэмцлийн бүх хэлбэрийг хэрэглэнэ | ||
Үзсэн: 1301 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.