Архангай аймагт Маршал Ю.Цэдэнбалын 100 жилийн ойд зориулсан гэрэл зураг, номын үзэсгэлэн, эрдэм судлалын бага хурал боллоо. Ю.Цэдэнбал агсны амьдрал, үйл ажиллагааны талаарх түүхэн үнэнийг ард түмэнд тайлбарлан таниулах, алдар гавьяаг нь мөнхжүүлэх зорилгоор Монгол Улсын их хурлын 29 дүгээр тогтоол гарч улсын хэмжээнд 100 жилийн ойн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.
Маршал Ю.Цэдэнбал Монгол Улсын төрийг удирдаж байх хугацаандаа Архангай аймагт гурван удаа ажиллаж байжээ. Түүний санаачлан, хэрэгжүүлсэн ажил мал аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалахын салбарт өнөөдрийг хүртэл хэрхэн үргэлжилж буйг эрдэм судлалын бага хурлын үеэр судлаачид ярьж байлаа.
Архангай аймагт Ю.Цэдэнбал судлалын академийн салбар 2015 онд байгуулагдаж, өнөөдөр 11 тэргүүлэгч бүхий 60 гаруй гишүүнтэй болжээ. Цаашид Ю.Цэдэнбал академийн Архангай дахь салбарын зүгээс ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад хичээл заах, албан байгууллагууд сумдад уулзалт, ярилцлага зохион байгуулна.
Харин Улаанбаатар хотноо энэ сарын 17-нд Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх юм байна.
| Архангай аймагт Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэлээ | ||
| Үзсэн: 1253 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.