Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч хөгжсөний арван жилийн ой ирэх жил тохионо. Ойг угтан зохион байгуулж буй гурван үеийнхний чуулга уулзалт өнөөдөр болж, Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва оролцож баяр хүргэлээ. Тэрбээр “...Та бүхний амь өрссөн хүнд хэцүү хөдөлмөрийг ард түмэн бодитоор харж, үнэлэх болсон нь Онцгой байдлын албаны үндэс суурийг анхлан тавьж, залуу халуун нас, билиг оюун, хүч хөдөлмөрөө энэхүү үйлсэд зориулсан ахмад үеийнхний болон ачааны хүндийг одоо үүрч яваа өнөө цагийнхны мэргэжлийн өндөр ур чадвар, хичээл зүтгэлийн үр дүн мөн. Хүний амь нас, эд материалыг аварна гэдэг бол үеийн үед дурсагдах бахархалтай үйлс мөн. Тийм ч учраас манай Онцгой байдлын албаныхан “Өөрөө ч эрсдэхгүй, өрөөлийг ч аварна” гэсэн уриатайгаар ажиллаж байна. Шинэчлэлийн Засгийн газраас Монгол хүний аюулгүй байдлыг баталгаажуулах талаар дэвшүүлсэн бодлого, зорилтыг хэрэгжүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, төр, хувийн хэвшлийн өмч хөрөнгийг гамшиг аюулаас авран хамгаалах үүргээ түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй нэр төртэй биелүүлж, эр зориг,тэсвэр тэвчээр, идэвхи санаачлагаа илтгэн харуулж,амь, бие хайрлалгүй хөдөлмөрлөж ирсэн та бүхний ариун үйлсэд улам их амжилт хүсье” гэж хэлсэн юм.
Гурван үеийн аврагчид уулзлаа | ||
Үзсэн: 1369 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.