Хүүхэд хамгааллын ажилтнуудын 2013 оны мэргэжлийн сургалтыг энэ сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Сургалтаар хүүхдийн төлөө үндэсний газрын орон нутгийн салбарын удирдлага, мэргэжилтнүүд хүүхэд хамгааллын асуудлаар мэргэшиж практик арга зүйд суралцах чиглэлээр ажлын байрны үүрэг, өдөр тутмын зарим үйлчилгээний техник, орон нутгийн түвшинд гэр бүл салалтын үед шинжээчийн дүгнэлт хийх арга зүй, гэр бүлд зөвлөгөө өгөх, ял хойшлогдсон хүүхдийг нийгэмшүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл туршлага солилцож, тоон мэдээлэл гаргах аргачлал, гамшиг, онцгой байдлын үед ашиглах хүүхэд хамгааллын бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах чадвартай боллоо. Мөн орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, хэлтсийн хүүхдийн хөгжил, оролцооны мэргэжилтнүүд хүүхдийн нас сэтгэхүй, орон нутгийн онцлог, хэл соёлын ялгаа, зорилтот бүлэгт зориулсан хөгжлийн хөтөлбөр, арга зүйгээр ажиллах хувилбарт суралцлаа.
НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн тайланг хүргүүлнэ | ||
Үзсэн: 1432 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.