Герман улсын муж бүр Засгийн газар, парламентаа байгуулах сонгуулиa бие даан өөр8 өөр өдрүүдэд явуулдаг онцлогтой. Хоёр долоо хоногийн өмнө Мекленбург-Баруун Помераниа мужийн сонгууль болсон бөгөөд энэ сонгуульд эрх баригч Христийн Ардчилсан нам ялагдсан байна.
Сүүлийн үед Германы канцлер Ангела Меркелээр толгойлуулсан эрх баригч Христийн Ардчилсан намын нэр хүнд тун тааруу байгааг энэ сонгуулийн үр дүн харууллаа. Өмнөх сонгуульд энэ мужид үнэмлэхүй ялалт байгуулж байсан тус нам энэ удаад арай ядан гуравдугаар байрт орсон байна. Одоо энэ бүтэн сайн өдөр Берлин мужийн сонгууль болох болно. Тиймээс Германы намууд тус мужийн сонгуулийн сурталчилгааны ажилд бүх анхаарлаа хандуулаад байгааг орон нутгийн хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдлээ. Гэхдээ урьдчилсан судалгаагаар эрх баригч нам энд ч гэсэн ялагдал хүлээх өндөр магадлалтай болох нь тодорхой харагдсан байна. Канцлер Ангела Меркелийн Засгийн газар цагаач, дүрвэгчдэд хилээ нээсэн нь Германы ард түмний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Германд ирсэн цагаач, дүрвэгчид хэд хэдэн удаа алан хядах ажиллагаа үйлдэх оролдлого хийж, энгийн номхон иргэдийн амар тайван аж төрөх боломжийг огцом хязгаарлаж эхэлсэнд талтай хандах хүн бараг байгаагүй.
Тиймээс Германы сөрөг хүчний намууд төрийн эрхэнд гарсан тохиолдолд цагаач, дүрвэгчдийн талаар баримтлах хуулиа чангатгаж, шаардлагатай тохиолдолд тэднийг хүч хэрэглэн нутаг буцаах арга хэмжээг авах болно гэж зарлаж байгаа нь олон нийтийн дэмжлэгийг хүлээгээд байна. Одоо сонгууль болох Берлин мужийн хувьд 3.5 сая сонгогчтой чухал ач холбогдол бүхий мужийн нэг. Тиймээс эрх баригч Христийн ардчилсан нам энд бас ялагдал хүлээвэл Германы канцлер Ангела Меркель мөдхөн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хэрэгтэй болж магадгүйг гадны сэтгүүлчид цохон тэмдэглэлээ. Урьдчилсан судалгаагаар Берлин мужийн нийт сонгогчийн 15 хувь нь Христийн ардчилсан намыг дэмжихээ илэрхийлжээ.
| Мужийн сонгуулиудад Ангела Меркелийн нам ялагдал хүлээлээ | ||
| Үзсэн: 615 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.