Өнөөдөр Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. УИХ-ын ээлжит бус чуулганаар “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоол гарсан. Энэ шийдвэр нь Монголын төрийг 44 жил удирдаж явсан Цэдэнбал агсны ажил үйлс, амьдрал, Монголын төрийн төлөө зүтгэж явсан бүх зүйлийг бодитоор үнэлэн дүгнэж, хойч үедээ өвлүүлэх зорилготойг төлөөллүүд нь онцолж байсан. Тийм ч учраас энэ хүрээнд энэ оныг дуустал олон арга хэмжээ зохион байгуулна гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга Ж.Мөнхбат ярилаа.
Түүнчлэн Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Алдар гавьяаны замнал” үзэсгэлэнг Монголын үндэсний музейд олон нийтэд дэлгээд байна. Үзэсгэлэнд Ю.Цэдэнбал агсны амьдрал, түүхэн замнал, эдэлж хэрэглэж байсан эд зүйлс зэрэг 130 гаруй үзмэрийг дэлгэн тавьжээ.
| Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнүүдийг он дуустал зохион байгуулна | ||
| Үзсэн: 577 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.