Шууд Chart

Нийслэлийн гурван цэцэрлэгийн засварын ажил дуусаагүй байна

2016-09-17 14:54:58

Хичээлийн шинэ жил эхлээд 3 дахь долоо хоногтойгоо золгож байгаа энэ үед нийслэлийн гурван цэцэрлэг хүүхдүүдээ хүлээж аваагүй  байна. Эдгээр цэцэрлэгүүд Баянгол дүүргийн 86, 77, 95 дугаар цэцэрлэгүүд юм. Засварын ажил хойшлогдсон гол шалтгаан нь тендэрийн ажил удаарширсантай холбоотой гэдгийг албаны хүмүүс тодотголоо. Энэ долоо хоногтоо багтаан засварын ажлыг дуусгаж, ирэх нэг дэх өдрөөс эхлүүлэн хүүхдээ хүлээж авахад бэлэн болно гэж нийслэлийн боловсролын газрын Барилга хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнай мэдээллээ.

Энэ жил нийслэлд шинээр 31 цэцэрлэг баригдаж байна. Харин цэцэрлэгүүдийн засвар шинэчлэлийн хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 86, 88, 89 дүгээр цэцэрлэгийг зассан. Мөн сайдын багцаас дөрвөн цэцэрлэгийг засахаар тооцоолсон. Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд засварын ажил бүрэн дууссан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нийслэлийн гурван цэцэрлэгийн засварын ажил дуусаагүй байна  
Үзсэн: 552 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй