Шууд Chart

“Монгол хэлний их тайлбар” цахим тольтой болно

2016-09-17 15:01:37

Крилл бичигт олон хувилбараар бичигдэж байгаа 700 гаруй үгсийг нэг хувилбараар бичихийг Монгол Улсын Төрийн хэлний зөвлөлөөс 2011 онд гаргасан байдаг.  Бичлэгийн стандартыг тогтоосон энэхүү үгсийг албан бичиг болон олон нийтэд зориулсан бүх төрлийн ном, сурах бичиг, мэдээлэл хаягт хэрэглэж байхыг төрийн болон төрийн бус байгуулага болон бүх шатны сургуулийн багш нар мөрдөж ажиллахыг БСШУЯ-наас үүрэг болгосон.

Тэгвэл хэл зохиолын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс Монгол хэлний их тайлбар цахим толь хийж байгаа юм. Энэ цахим толийн хүрээнд  шинээр  журамласан  тэдгээр 700 үгсийг эргэн харж, засахаар үгнүүд гарч ирж байгаа гэдгийг ШУА-ын Хэл шинжлэлийн тасгийн эрхлэгч О.Самбуудорж хэлж байна.

Энэхүү цахим толь бичгийг 2017 он гэхэд хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр эргэлзээтэй бичигддэг байсан  700 үгийн асуудлыг нэг мөр  шийдвэрлэх бололцоо бүрдэнэ гэж эрдэмтэн судлаачид үзэж байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Монгол хэлний их тайлбар” цахим тольтой болно  
Үзсэн: 711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй