Шууд Chart

Орос, Америкийн хэлэлцээр үр дүнгүй болж, тусламжийн цуваа Туркийн хил дээр гацжээ

2016-09-17 15:24:36

Орос, Америк хоёр Сирийн бүслэлтэд байгаа бүс нутгуудад тусламж хүргэх асуудал дээр санал нэгдэж чадахгүй байна. Сирийн Алеппо хотруу тусламжийн цуваа оруулах Орос, Америкийн яриа хэлэлцээ үр дүнд хүрэхгүй байгаагаас тусламжийн бараа ачсан машины цуваа Туркийн хил дээр гацчихаад байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жонн Керри, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар энэ асуудлыг утсаар ярилцсан боловч хоёр тал бие биенийхээ шаардлагыг хүлээж аваагүй байна.

Тухайлбал Керри бүслэлтэд орсон хотын иргэдэд тусламж оруулах баталгаага авахад Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын Засгийн газарт нөлөөгөө ашиглахыг Москвагаас хүссэн байна. Тусламжийн цуваа зорьсон газартаа хүрэх хүртэл АНУ, ОХУ хоёр терроризмын эсрэг цэргийн ажиллагааг үр дүнтэй урагшлуулж чадахгүйг Жонн Керри онцолсон байна. Гэвч Москва Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгч босогчид Алеппо хот чиглэлийн чухал замыг хяналтандаа авахын төлөө давшсаар байна, тэднийг ухраа гэсэн шаардлагыг Вашингтонд тавьж байна.

Сирийн бүслэлтэд орсон хотуудад тусламж хүргэх асуудал Орос, Америкийн зуучлалаар хүрсэн гал зогсоох тохиролцооны нэг хэсэг юм. АНУ бол Сирийн засгийн газрын эсрэг тэмцэж байгаа босогч, сөрөг хүчнийг дэмжиж байна, харин ОХУ Сирийн албан ёсны засаг захиргаа Башар Ассадын дэглэмийг дэмжиж Сирийн хямралыг зохицуулах хүчин чармайлтанд оролцож байгаа юм. Орос, Америкийн зуучлалаар дайтагч талуудын хооронд байгуулсан Сирид байлдааны гал зосгоох тохиролцоо өнгөрсөн даваа гарагаас хэрэгжиж эхэлсэн юм.

Гал зогсоох тохиролцоо хэрэгжээд эхний өдрүүдэд Сирид харьцангуй тайван болсон гэж талууд мэдэгдэж байсан ч сүүлийн хэдэн өдөр Сирийн босогчид гал зогсоох дэглэмийг олон удаа зөрчлөө гэсэн мэдээллийг Оросын талаас өгч байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орос, Америкийн хэлэлцээр үр дүнгүй болж, тусламжийн цуваа Туркийн хил дээр гацжээ  
Үзсэн: 766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй