Шууд Chart

Боливи улс байгалийн хийн үйлдвэр ашиглалтад орууллаа

2016-09-17 15:40:38

Боливи улс байгалийн хий олборлолтыг нь 10 хувиар нэмэгдүүлэх хүчин чадалтай байгалийн хийн шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулж байна. Боливийн ерөнхийлөгч Эво Моралес баруун өмнөд бусийн Инкауаси байгалийн хийн үйлдвэрийг нээх ёслолын ажиллагаанд оролцсон байна. Мөн түүнээс гадна ОХУ-ын эрчим хүчний магнат Газпром компанийн захирал Алексей Миллер, Францын газрын тосны "Тотал" компанийн дэд захирал нар байгалийн хийн үйлдвэрийн нээлтэнд оролцжээ.

Францын "Тотал" компани Боливийн байгалийн хийн энэхүү шинэ үйлдвэрийн хувьцааны 50 хувийг эзэмшдэг бол Оросын Газпром 20 хувийг эзэмшдэг юм байна.  Энэхүү үйлдвэр нь өдөрт 7 сая куб метр байгалийн хий олборлох хүчин чадлаар ажиллаж, Боливийн байгалий хий нийлүүлэлтийн зах зээл ялангуяа Бразил, Аргентины зах зээл рүү байгалийн хий нийлүүлэхэд дэмжлэг болно гэж тус улсын Засгийн газар тооцоолжээ.

“Тотал” компани Инкауаси үйлдвэрийн байгалийн хийн 90 хувийг экспортод гаргах зорилготой байгаа бөгөөд 100 км-ийн урттай хийн хоолойгоор дамжуулж, Аргенти, Бразилын зах зээлд экпортлохоор төлөвлөж байгаа аж. Байгалийн хий олборлох энэ төсөл 1.2 тэрбум америк долларын санхүүжилтээр хэрэгжиж байгаа юм байна. “Тотал” компани хэрвээ хөрөнгө оруулахад зах зээлийн нөхцөл сайн, үр өгөөжтэй байвал Боливи дахь байгалийн хийн төслийн хоёрдахь үе шатын ирэх оны эхээр эхлүүлэхээр төлөвлөж байгааг тус компанийн Америк хариуцсан захирал мэдэгджээ.

Боливи нь Орос, Францын газрын тос, байгалийн хийн том компаниудтай хамтран хэрэгжүүлж байгаа энэ төсөл байгалийн хийн дотоод эрэлт болоод гадаад зах зээлд нийлүүлэх эрэлтийг нь хангах зах зээлийг бий болгоно гэсэн хүлээлттэй байна. Латин Америкдаа байгалийн хий олборлолтоороо тэргүүлэгчдийн нэг Боливи улс нь байгалийн хийн салбараа төрийн өмч болгосон байдаг ажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Боливи улс байгалийн хийн үйлдвэр ашиглалтад орууллаа  
Үзсэн: 1221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй