Шууд Chart

Садик Хан: Лондон хөрөнгө оруулагчдын итгэлийг даасан хот хэвээр байна

2016-09-17 16:21:16

Лондон хотын дарга Садик Хан улс орон нь Европын холбооноос гарсан ч гэсэн бизнесийн салбарт хот нь нээлттэй хэвээр байна гэсэн амлалтыг АНУ-ын хөрөнгө оруулагчид, жуулчид, оюутнуудад өгсөн байна. Тэрбээр Чикаго хотноо ажлын айлчлал хийх үедээ Лондон хот Британийн засгийн газар Европын холбооноос гарах тухай яриа хэлэлцээг албан ёсоор эхлүүлэх үед тус хэлэлцээнд оролцох шаардлага тавьж байгаа, хэрвээ хэлэлцээний багт багтаж чадвал тохиролцоог өөрт ашигтай байдлаар гаргахад нөлөөлнө гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Одоогоор Британи холбооны нэгдсэн, татваргүй зах зээл оролцоотой хэвээр үлдэх эсэх нь тодорхойгүй байгаа нь санхүүгийн мэргэжилтнүүдийг улс орных нь бизнесийн салбарт том цохилт өгөх вий гэж санаагаа зовооход хүргэж байгаа юм.

Түүнчлэн Чикаго хотын дарга Рахм Эмануэль Лондон хотын дарга Садик Хантай технологийн салбарт түншлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Тэрбээр хэрвээ дэлхийн хэмжээний хот Лондонгийн статуст эргэлзэж байсан бол ингэж түншлэх хэлэлцээр байгуулахгүй байсан гэдгийг тэмдэглээд цаашид Лондон бол хөрөнгө оруулагчдын итгэлийг даасан хот хэвээр байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Садик Хан: Лондон хөрөнгө оруулагчдын итгэлийг даасан хот хэвээр байна  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй