Шууд Chart

Сувилахуйн сургууль олон улсын стандартыг мөрдөнө

2016-09-17 17:05:21

Сувилахуйн сургууль анх удаа олон улсын чанарын удирдлагын тогтолцооны шинэ стандартыг нэвтрүүллээ. Ингэснээр тухайн байгууллагын менежментийг системтэйгээр хөгжүүлж, үйл ажиллагааны давхардал, үр ашиггүй байдлыг бууруулах зэрэг олон давуу талтай болно.  

Манай улсын хувьд Сувилахуйн салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Энэ ч үүднээс дээрх салбарт анх удаа олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, өнөөдөр батламжаа хүлээн авлаа. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн сургуулийн захирал Н.Наранбаатар ингэж ярьж байна.

2015 оны байдлаар дээрх стандартыг Монгол улсын хэмжээнд 80 гаруй байгууллага хэрэгжүүлсэн байна. Тэгвэл анх удаа ийнхүү боловсролын салбарт удирдлагын шинэ тогтолцооны стандарт нэвтэрч байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сувилахуйн сургууль олон улсын стандартыг мөрдөнө  
Үзсэн: 1043 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй