Ирэх даваа гараг буюу 19-ний өдөр НҮБ-ын ерөнхий ассамблей дэлхийн улс орны удирдагчдын оролцоотойгоор Дүрвэгч, Цагаачдын асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулах юм. Мөн мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Дүрвэгсдийн асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулна. Энд улс орнууд дүрвэгсдийн хямралыг арилгахад мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүсэлтээ гаргах төлөвтэй байгаа юм.
Энэхүү хоёр дээд хэмжээний уулзалтын гол зорилго нь дүрвэгсдийг хамгаалах, тэдэнд үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Иймд НҮБ-ын хүүхдийн сан дүрвэгч хүүхдүүдэд тусламж үзүүлэхэд анхаарлаа хандуулахыг дэлхийн удирдагчдад уриалж, дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөний уршгаар орон гэрээсээ дүрвэсэн бүх хүний бараг тэн хагас нь хүүхэд байгааг онцолж мэдээлж байна.
| Дүрвэгч, цагаачдын асуудлыг хэлэлцэнэ | ||
| Үзсэн: 562 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.