Шууд Chart

Сирийн иргэний дайныг зогсооход доривтой ажил хийх ёстой гэв

2016-09-17 17:41:19

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун энэ сарын 21-ний өдөр тохиох Олон улсын Энх тайвны өдрийг угтаад Сири улсад иргэний дайныг зогсоохын төлөө доривтой алхам хийх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр өчигдөр Нью Йорк хот дахь НҮБ-ын төв байранд Энх Тайвны Хонх цохих ёслолын ажиллагааны үеэр энэ тухай тэмдэглэсэн байна. Түүнчлэн “Сирийн иргэний дайн 21-р зууны хамгийн их хор хохирол дагуулсан хүмүүнлэгийн хямралыг бий болголоо, байлдагч талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн нь чухал боловч энх тайван гэдэг дайтагч талууд зэвсгээ хаяхыг хэлдэггүй юм. Энх Тайван бол дайн зөрчилыг дипломат шугамаар, энх тайвныг бүтээн босгох замаар хүрдэг шийдэл юм” гэдгийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга цохон тэмдэглэжээ.

Энэхүү хонхыг Япон улсын хандиваар 1954 онд НҮБ-д энх тайвны билэг тэмдэг болгон байрлуулсан түүхтэй. Энх Тайвны хонхыг цохих энэхүү ёслолд Япон улсаас НҮБ-ын дэргэд суугаа суурин төлөөлөгч Коро Бессхо болон НҮБ-ын үйл ажиллагааг дэмжигч, Холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприо зэрэг олон нэр хүндтэй эрхэмүүд оролцсон байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71-р чуулган энэ 7 хоногийн эхээр эхэлсэн. Ирэх 7 хоногоос дэлхийн 150 гаруй орны эрх баригчид НҮБ-ын индрээс олон улсын болоод улс орныхоо асуудлаар байр сууриа илэрхийлэх юм. Мөн Ерөнхий ассамблейн 71-р чуулганы хүрээнд дүрвэгч, цагаачдын асуудлаар дээд хэмжээний уулзалт, Сирийн иргэний дайныг зогсоох арга замуудын эрэлхийлэх сайд нарын түвшний уулзалтууд болох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сирийн иргэний дайныг зогсооход доривтой ажил хийх ёстой гэв  
Үзсэн: 565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй