Нью Йорк хотын музей үзэгч, зочиддоо алтан суултуур дээр суух боломжийг олгож байна. Гэхдээ зөвхөн нууц байдалд л алтан суултуур дээр суух боломжтой юм байна. Соломон Гуггенхейма музейд дэлгэн тавьсан “Америк” нэртэй үзэсгэлэнгийн хүрээнд Италийн уран дархан Маурицио Каттеланы музейн 4-р давхарын ариун цэврийн өрөөнд дахин сэргээж, байрлуулсан 18 кратын алтаар бүрсэн алтан суултуур дээр суух боломжийг музей сонирхогчдод олгож байгаа юм.

Музейн захиргаа энэхүү алтан суултуурыг зөвхөн суух зориулалтаар ашиглахыг хүмүүст санал болгож байгаа бөгөөд султуурийг дээш доош нь хөдөлгөхгүй байх шаардлага тавьж байна. Энэ нь Италийн уран дархан Маурицио Каттеланы 2011 онд эртний эдлэлийг сэргээн толилуулсанаас хойших анхны сонирхолтой бүтээл болжээ.
Нью Йорк хотын музей түүний энэхүү 18 кратын алтан суултуур дээр сууж үзэх боломжийг музей сонирхогчдод олгох онцгой эрхийг авч, ийнхүү алтан султуурыг олон нийтэд толилуулж байгаа юм байна.
| Музей үзвэл алтан суултуур дээр сууна | ||
| Үзсэн: 1184 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.