Шууд Chart

39 компанийн хувьцааг арилжжээ

2016-09-19 09:14:55

Монголын хөрөнгийн бирж 2016 оны 09 дүгээр сарын 12-оос 09 дүгээр сарын 16-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 4,926,596,236.00 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 985.3 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна.                                                             
Хувьцааны арилжаа:
 
Нийт 39 компанийн 613,082.00 ширхэг хувьцааг 4,446,274,996.00 төгрөгөөр арилжсан.
 

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА

  Үнэт цаасны нэр Үнийн дүн /төгрөгөөр/
1 MIK "Мик холдинг" ХК 4,306,500,000
2 TTL "Таван толгой" ХК 88,840,852
3 APU "Апу" ХК 24,800,640
4 ADL "Адуун чулуун" ХК 7,458,068
5 GOV "Говь" ХК 6,973,760

 

ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД  

  Үнэт цаасны нэр Үнийн дүн /төгрөгөөр/
1 TDB "Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК 8,618,973,820
2 DELG "Дэлгэрхангай секюритиз ҮЦК" ХК 143,785,140
3 BDSC "Би Ди Сек ҮЦК" ХК 41,260,521
4 GNDX "Гендекс ҮЦК" ХХК 16,390,510
5 BUMB "Бумбат-Алтай ҮЦК" ХХК 13,206,530
   
Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:
 
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн 2 удаагийн арилжаагаар 4,858 ширхэг үнэт цаасыг 480,321,240.00 төгрөгөөр арилжлаа. 

ЗГҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН  АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД 

     ҮЦК-ийн нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 NOVL  "Новел инвестмент ҮЦК" ХХК 860,316,240
2 BZIN "Дэү секьюритис Монгол ҮЦК" ХХК 100,326,240
 
 
2016 оны 09 дугаар сарын 16-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,363,389,970,495.15 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.54% буурсан ба "MSE ALL" индекс 819.99 нэгж болж 1.20%-иар буурсан үзүүлэлттэй байна. 
 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

39 компанийн хувьцааг арилжжээ   
Үзсэн: 485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй