![](/uploads/201609/news/thumb/d779ff7549c22a1170dd03b501b2edea_x3.jpg)
Улсын болон Улаанбаатар хотын Хэрэглээний үнийн индексийн жилийн өөрчлөлт тайлант сард харгалзан -0.2 хувь, -0.6 хувьд хүрч, дефляцитай гарлаа.
Монголбанкнаас гаргасан дүгнэлтээс харахад энэ жилийн хувьд хүнсний ногооны үнэ 18.6 хувиар буурсан нь тухайн сард дефляцитай гарахад гол нөлөө үзүүлсэн аж. Улаанбаатар хотын сарын инфляци -0.6 хувь байгаагийн -0.55 нэгж хувийг хүнсний ногооны үнийн өөрчлөлт тайлбарлаж байна. Ургац хураалттай холбоотойгоор манай улсад хүнсний ногооны үнэ жил бүрийн 7-9 дүгээр сард ерөнхийдөө буурах хандлагатай байдаг. Гэхдээ энэ оны хувьд хүнсний ногооны үнийн бууралт өмнөх онуудынхаас их байлаа.
Та бүхэн Монголбанкаас гаргасан инфляцийн сарын мэдээг доорх холбоосноос үзнэ үү.
Хэрэглээний үнийн индекс децляцитай гарлаа | ||
Үзсэн: 1196 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.