Шууд Chart

ХБНГУ-ын Берлиний сонгуулийн албан ёсны дүн гарлаа

2016-09-19 15:16:16

ХБНГУ-ын Берлин хотод өнгөрсөн ням гарагт болсон мужийн эрх баригч намыг сонгох сонгуулийн албан ёсны дүн гарчээ. Энэ сонгуульд Германы канцлер Ангела Меркелээр удирдуулсан эрх баригч Христийн Ардчилсан намынхан түүхэнд байгаагүй муу амжилт үзүүлж, ялагдал хүлээсэн нь олны анхаарлыг татсан үйл явдал боллоо.

Берлин мужийн сонгуульд ялалт байгуулж, тус мужийн эрх баригч намаар сөрөг хүчний Германы Социал демократ нам сонгогдлоо. Тэд нийт сонгогчдын 21.6 хувийн дэмжлэгийг хүлээсэн байна. Харин тэдний дараа эрх баригч Христийн Ардчилсан нам 17.6 хувийн санал авчээ.

Тэгвэл гурав, дөрөвдүгээр байрыг Зүүний нам, Германы Альтернатив шийдэл нам ойролцоогоор 15.6, 15.2 хувийн саналыг авснаар нэрлэгдлээ.

Ингэснээр Берлин мужийн засгийн эрхийг авахын тулд намууд нэгдэж 50 хувийн босго оноог давах шаардлагатай болж байна.

Хамтарсан Засгийн газар байгуулах нь Германы намуудын хувьд шинэ содон тохиолдол биш юм. Тиймээс олонхийн санал авсан Социал демократ нам, зүүний болон альтернатив шийдлийн намд аль хэдийн хамтран ажиллах санлыг хүргүүлээд байгаа гэсэн мэдээлэл байна.

Улс төр судлаачдын үзэж байгаагаар Ангела Меркелийн цагаач дүрвэгчдийн талаар барьсан зөөлөн бодлого нь ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, намын нэр хүнд ноцтой унасан учраас тэдний намтай нэгдэх хүсэлтэй улс төрийн эвсэл бараг байхгүй байгаа юм.

Хэрвээ нөхцөл байдал цаашид ийм байдлаар үргэлжилвэл Ангела Меркель удахгүй өөрийн албан тушаалаа алдаж болзошгүй болоод байна.

Мужийн сонгуулиуд эхэлснээс хойш канцлерийн Христийн Ардчилсан нам нэг ч ялалт явч чадалгүй хоёр дараалан ялагдаад байгаа нь тун тааруу үзүүлэлт юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ-ын Берлиний сонгуулийн албан ёсны дүн гарлаа   
Үзсэн: 489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй